ХУД-ийн 18-р хороо, Хүннү 2222 хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих барилгын шав тавигдлаа

ХУД-ийн 18-р хороо, Хүннү 2222 хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих барилгын шав тавигдлаа

Өнөөдөр Хүннү 2222 хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих барилга угсралтын ажлыг эхлүүлж, барилгын шав тавигдлаа.

ХУД-ийн 18 дугаар хороонд 20 мянган хүн амтай бөгөөд сургуулийн насны 4-5 мянган хүүхэд амьдардаг томоохон хороо юм. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нар идэвхийлэн хөөцөлдсөний дүнд Номин компанийн эзэмшилд байсан 7 мянган м2 газрыг улсад авч, улсын сургуульгүй тус хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих шав тавигдлаа. Тус сургууль ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно.