Өнөөдөр /2025.09.27/ 12:30 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал "Тусгаар тогтнолын ордон"-нд үргэлжилсэн хэвээр байна. Энэ удаагийн хуралд МАН-ын Бага хурлын 421 гишүүн оролцож байна.
Харин Л.Оюун-Эрдэнэ "Монголд ардын намын даргын ажлаа өгнө" гэж мэдэгдсэн ч, хараахан МАН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байна. Тэгвэл МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар Бага хурлын төлөөлөгчдийнхөө асуултад хариулсан байна. Тодруулбал, Бага хурлын 26 төлөөлөгч тэднээс асуулт асууж, хариулт авч байгаа бөгөөд яг одоо /21:20 цаг/ түр завсарлаад байна. Тэгвэл 21:45 цагаас төлөөлөгчид үг хэлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.
Улс төрийн намын тухай хуулиар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чөлөөлөгдсөний дараа нэр дэвшүүлэлт явагдах ёстой ч, МАН-ын Бага хурал энэ дагуу явахгүй байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.