Г.Занданшатар:  Долдугаар сард 541 тэрбумын алдагдалтай байсан төсөв наймдугаар сард 52 тэрбумын ашигтай гарлаа. Тоо худлаа хэлдэггүй

Г.Занданшатар: Долдугаар сард 541 тэрбумын алдагдалтай байсан төсөв наймдугаар сард 52 тэрбумын ашигтай гарлаа. Тоо худлаа хэлдэггүй

Монгол Улсын Засгийн газар 100 өдрийн дотор хийсэн ажлынхаа талаар хэлэлцэж, мэдээлэл өглөө. 

Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар, “Хоёр хоногийн дараа манай Засгийн газар бүрдсэний 100 хоног тохиож байна. Манай Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу ирэх 31-нд бид ирэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-д өргөн барих учиртай. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар энэ үндсэн чиглэл, том агуулга, бодлогоо төлөвлөсөн. Энэ бол "Шинэ итгэл, эрс шинэтгэл”. "Монголоо дахиж агуутгая" гэсэн үзэл санаатай, Монголыг таван жилийн дотор хөгжүүлэх, эрс шинэтгэл хийх, сайн сайхан ирээдүйг цогцлоох төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулж байна. Манай Засгийн газар эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ажлаа хүлээн авсан. Гадаад нөхцөл байдал хүндэрсэн, тарифын дайн эхэлсэн, геополитикийн хүндхэн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал муудсан. Үүнээс болж манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ хоёр дахин унасан. Үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалж иргэдийн бухимдал үүссэн, төсвийн орлого бүрдүүлэлт 3.6 их наядаар дутах нөхцөл байдал үүссэн байсан.

Харин бид шайдэмгий арга хэмжээ авч, нэн яаралтай төсвийн хэмнэлтийн тодотгол хийж, болзошгүй хямралаас сэргийлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Тухайлбал, валютын нөөц 5.7 тэрбум доллар боллоо. Эдийн засаг 5.6 хувь болж өслөө. Олон Улсын байгууллагууд манай төсвийн тодотголыг өндрөөр үнэлж манай зээлжих зэрэглэл хэвээр үлдлээ. Ийнхүү үндсэндээ бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүллээ. Экспорт 3.8 тэрбум доллараар нэмэгдлээ. Төлбөрийн тэнцэл энэ онд анх удаа ашигтай гарч, Үүний үр дүнд манай гадаад валют 5.7 тэрбум доллар болж нэг тэрбум доллараар нэмэгдлээ. Валютын ханш, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж чадлаа. Үүний дараагаар төрийн өмчийн компаниудын засаглал, шинэчлэлийг хийж байна. Данхар төр биш чадварлаг төр, ард түмний төлөө төрийг бий болгох ажлыг С.Бямбацогт ахлаад ажиллаж байна. Энэ бол манай 100 хоногийн ажлуудын бодит үр дүн. Онцгойгийн алба хаагчдын цалинг 40 хувиар нэмэгдүүллээ. Ган гачигийн эрсдэлтэй байсан ч бид өнөөдөр ургацын баяраа тэмдэглэж байна. Авлигатай амаараа биш бодит үйл хэргээрээ тэмцэнэ. Мөн хар тамхитай тэмцэх газрыг байгуулж, хэрэг илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна” гэлээ.

LIVE: