МАН дотор “Цэвэрлэх Түр Хөдөлгөөн” байгуулагдсан байна. Тус хөдөлгөөн нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улс төрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх уриалгыг гаргаад байгаа аж.
Монгол улсын Үндсэн хуулинд газрын хэвлийн баялаг нь төрийн, нийтийн өмч хэмээн заасан байдаг. Монголын ард түмэнд очих ёстой газрын хэвлийн баялгийн үр ашгийг завшигчид намын халхавчинд нуугдаж, хулгайн мөнгөөрөө эрх мэдлээ хадгалахын төлөө улайрч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж, "Цэвэрлэх түр хөдөлгөөн" МАН-ыг хийгээд, Улс орноо "нүүрсчид"-ээс цэвэрлэж, намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх зорилгыг тавиад байгаа гэжээ.