“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Ж.Отгонбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Газрын ховор элемент бол Монгол улсын бодлогын баримт бичигт суучихсан төсөл. Гэтэл нөгөө талд орон нутгийн иргэд эсэргүүцэж байна. Ийм үед аж ахуйн нэгж, иргэн, төр ярилцаад нэг ойлголттой болох нь зөв. 2004, 2008 онд Өмнөговь аймагт Оюу толгой төсөл эхлэх гэж нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж байсан. Одоо Өмнөговийн иргэд л хожсон байна. Хамгийн баян, чинээлэг аймаг болсон байна. Тийм учир энэ бол байх үзэгдэл гэж үзнэ. Төр нь ажлаа хийх хэрэгтэй байна. Иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай. Газрын ховор элемент гэдэг бол уран биш гар утас үйлдвэрлэдэг түүхий эд гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Ойлголтын зөрүү гарч байгаа учраас ийм нөхцөлд хүрлээ. Мөн өнөөдрийн нөхцөл байдалд өөр улс орны нөлөө байж магадгүй гэж харддаг” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: