Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын байр суурийг сонслоо.
Тэрбээр " Монгол улс хэрхэн олон улсад өрсөлдөх, залуусын амьдрал сайжрах уу гэдэг асуудал уул уурхайтай холбоотой. Өнөөдөр бид нэг талдаа гарах хэрэгтэй байна. Уул уурхай гэхээр л пүү, даа гэдэг зарим улстөрчид болимоор байна. Монгол улс 2008 он хүртэл нэг хүнд ногдох ДНБ мянган доллар байсан бол өдгөө 5-6 мянган доллар болж өссөн байна. Энэ бол уурхайчид, инженерүүдийн буян.
“Халзан бүрэгтэй” орд газрын сонсгол болж буй нь зөв. Нөгөө талдаа төсөл болгоныг УИХ дээр сонсгол зохион байгуулах юм уу. Салбар яам нь ажлаа хийдэггүй юм уу. УИХ бол хууль тогтоох байгууллага. Бодлогоо гаргаад, чиглэлээ баримтлаад явна. Салбарынхаа шийдвэрийг сайд нар хийх ёстой. Сайд нарын хийх ёстой ажлыг УИХ дээр сонсгол болгон зохион байгуулж буй нь ухралт. Газрын ховор элементийн хувьд бол би дэмждэг. Ганц нүүрсээ зараад байх боломжгүй. Алт, газрын ховор зэргээ экспортлох хэрэгтэй. Аливаа асуудлыг шинжлэх ухаан ч бус хандаад байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: