МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2025.09.20/ болсон билээ. Тус хурлаар МАН-ын Бага хурлыг ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 27-д хийхээр тогтсон байна. МАН-ын Бага хурлаар намын шинэ даргыг сонгох юм. МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
