Инчеон олон улсын нисэх буудлын зүгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааа хэвийн явагдана гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэж буй иргэдийг хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө нислэгийн бэлэн байдлыг хангахыг МИАТ компаниас анхаарууллаа.  БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс ирэх аравдугаар сард долоо хоног үргэлжлэх Ургацын баяраар ажлын ачаалал эрс нэмэгддэг тул ажил хаялт зарлаж эхэллээ.