Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
-Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 487 тогтоол буюу Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад өөрчлөлт оруулах
-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
-Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал
-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг хэлэлцэж эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга сонсох юм.