Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь ажиллах арга барилын хувьд Хотын дарга Х.Нямбаатарыгаа дуурайн хүн загнаж, түүнийгээ шууд дамжуулалтар түгээдэг болов.
Хотын удирдлагууд нь нийслэл Улаанбаатар хот болон ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогын төлөвлөгөөг гаргаж түүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар болон түүний орлогчид хяналтын байгууллагуудын хийх ажлыг өмнөөс гүйцэтгэж энд, тэндхийн обьектод очиж хүн загнадаг болов. Үүнийгээ камерт харуулж түгээдэг болсон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Хотын асуудал бүр дээр очоод хэрүүл хийх нь цаг хугацаа алдсан үр дүн муутай ажил бөгөөд түүний ороод нийтээр нь засах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах нь нийслэлийг удирдаж буй хүмүүсийн хийх ёстой ажил билээ. Дээрхээс гадна Хотын даргын орлогч нь цагдаагийн даргыг дагуулж очоод "Энэ газрыг шууд шалга" зэргээр тушаал өгч буй нь эрх хэмжээгээ хэтрүүлж буй үйлдэл ч байх магадлалтай. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөөс гадна үнэн, зөвийг тогтоодог шүүхийн өмнөөс ч шийдвэр гарган ажиллаж байна.
ВИДЕО: