Ж.Бат-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд мэдээлэл өгч энэ долоо хоногт Удирдах зөвлөлийн хурлаа зарлана гэсэн

Ж.Бат-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд мэдээлэл өгч энэ долоо хоногт Удирдах зөвлөлийн хурлаа зарлана гэсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тов болон МАН-ын бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр, "Бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд байсан хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ хил холболтын талаар цухас дурдсан. Хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааны хүрээнд нүүрстэй холбоотой асуудал болон  төмөр замтай холбоотой асуудлыг нэлээд өргөн хүрээтэй ярьсан шүү дээ. Энэ асуудлыг шаардлагатай бол нээлттэй харъя, хааж боогоод байгаа асуудал байхгүй л гэсэн зүйлийг ярьсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд байх логикийг бид намынхаа дүрэмд оруулсан. Цаашдаа хэн ч намын даргад өрсөлдөж болно. Намын дарга болсон хүн нь намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ерөнхий сайд болох ёстой. Мөн намын удирдах зөвлөлийн хурлаа энэ долоо хоногтоо хийнэ гэсэн” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: