Л.Гантөмөр: Бид өнөөдрийг хүртэл намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Намын даргад бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой

Л.Гантөмөр: Бид өнөөдрийг хүртэл намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Намын даргад бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой

УИХ-ын намрын чуулганы хуралдаан өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөрөөс зарим асуудлыг тодруулжээ. 

Тэрбээр, "Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Их хурал ийм шаардлагыг хатуу тавих ёстой. Хоёрдугаарт ирэх оны төсөв өөрөө хөгжлийн төлөвлөгөөг хэр зэрэг ажил хэрэг болгох юм бэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл дарга нарынхаа зардлыг бид 15 хувиар бууруулна гэдэг зорилтыг хөгжлийн төлөвлөгөөндөө тавьсан байгаа. Мөн 2026 оноо боловсролын жил болгоно гээд их хурал баталчихсан. Багш нарын цалинг нэмэх ёстой. Боловсроллын салбарын хөрөнгө оруулалтыг бүрэн дүүрэн шийдвэрлэх ёстой. Төсөв алдагдалгүй байх ёстой. Зарчим зөрчиж болохгүй. Тийм болохоор төсвийг нэлээд ярилцах хэрэгтэй. АН-ын даргын бүртгэлийн дараа АН-ын бүлгийн даргын асуудал яригдах ёстой гэж би хувьдаа харж байгаа. Өөрөөр хэлбэл намын дарга бүртгэгдсэний дараа хэнээр, ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашиж байсан хүний хувьд намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү гэдэг нь дараагийн асуудал. Хамтарсан Засгийн газар байгуулаад улсын эрх ашиг нэгдүгээрт гээд хөдөлсөн нь зөв шүү. Би бол Монголын эрх ашгийн төлөө улс төрийн хүчнүүд нэгдэж, хамтарч ажиллахыг байнга дэмжинэ. Хоёрдугаарт МАН эхлээд АН-аас уучлалт гуйх ёстой. Түүний дараа хамтрал байх уу эсэх талаар ярих нь зөв" гэлээ. 

ВИДЕО: