Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
Тэгвэл ДЦС-3-ын халаалтын сүлжээг өнөөдөр залгаж бөгөөд бусад ДЦС-уудыг нэг дэх өдөр залгаж, есдүгээр сарын 15-наас буюу хугацаандаа айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон хүсэлт гаргасан ААН, байгууллагын халаалтыг залгах аж. Мөн дулаанаар хангах гэрээг байгуулахдаа орон сууцны конторууд болон ААН, байгууллагыг өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд төлбөрийн үлдэгдэлтэй бол гэрээ байгуулахгүй гэнэ.