Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс /2025.09.12/ эхэлж байна.

Дархлаажуулалтад 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмадууд, 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд , Архаг хууч өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, Хүүхдийн байгууллагын багш нар үнэ төлбөргүй хамрагдаах аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "Улирлын шинж чанартай вакцины үйл ажиллагааг эхлүүлж байна. Сэрүүний улирал эхлэхээр томуугийн өвчлөл нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Улмаар хүүхдүүд коридорт хэвтэж, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлж, өвчний эрсдлийг ч нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Анхан шатны тусламж үзүүлдэг газрууд вакцин хийдэг гол цэгүүд. Би эрүүл мэндийн сайд болох үед Улаан бурхан өдөртөө 500 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр өдөрт 2-3 бүртгэгдэж байна. Жилд дунджаар 50 хүүхэд томуугийн өвчнөөр амь эрсэддэг. Иймд иргэд сэрэмжлүүлэх үүднээс үр хүүхдүүддээ заавал вакцин хийлгээрэй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: