Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд зам тээврийн осол гарсан тухай дуудлага өнөөдөр /2025.09.11/ 06:36 цагт Онцгой байдлын газарт иржээ. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход "ND4240" /Зүтгүүр/ осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Аврах ангийн алба хаагчид тус иргэнийг эсэн мэнд гаргаж, СХД-ийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
