Маргааш "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болно

Маргааш "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болно

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлдэг. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.

Харин 1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ. Албан бус мэдээгээр Монголд нийт 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Мөн энэ өдөр хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл үзүүлдэг билээ.