ТОДРУУЛГА: "Их богд" ууланд авиралт хийж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага бүртгэгдээгүй

ТОДРУУЛГА: "Их богд" ууланд авиралт хийж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага бүртгэгдээгүй

Баянхонгор аймгийн нутагт орших "Их Богд" ууланд өнгөрсөн бямба гарагт /2025.09.06/ авиралт хийсэн таван хүн сураггүй алга болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл эл хэргийн талаар ОБЕГ болон Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Тийм хэрэг бүртгэгдээгүй. Цахим орчинд цацагдсан мэдээллийн дагуу сумдаасаа тодруулж үзэхэд ямар ч дуудлага бүртгэгдээгүй байна" гэх мэдээллийг өглөө.