Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой есдүгээр сарын 4-ний өдөр утсаар ярьж, зарим асуудлын талаар санал солилцсон. Тэгвэл үүний дараахан буюу баасан гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Засгийн газарт гадаад ажилчдын эрх зөрчигдөх, шударга бус хандлага, мөн цалингийн өрийн тохиолдлуудыг шалгаж, дэмжлэгийн арга хэмжээ боловсруулахыг үүрэг болгосон талаар "Yonhab" мэдээлсэн байна.
Тодруулбал, Ахлах зөвлөхүүдтэй хийсэн уулзалтын үеэр И Жэ Мён ерөнхийлөгч “Өмнөд Солонгост оршин суугаа гадаад иргэд нь манай улсын соёлын стандарт, дүрэм журам, олон улсын байр сууринд нийцүүлэн шударга бус хандлагад өртөх ёсгүй. Худалдааны улсаас соёлын улс болж өөрчлөгдсөн БНСУ-ын байр суурьт тохируулан, манай улсад оршин суугаа гадаадынхан шударга бус хандлагад өртөх ёсгүй” гэж хэлсэн байна.
Мөн холбогдох байгууллагуудад ийм тохиолдлуудын талаар системтэй тайлан гаргаж, тодорхой дэмжлэгийн арга хэмжээ боловсруулан танилцуулахыг даалгажээ. Мөн гадаад ажилчдын цалингийн өрийн тохиолдлуудын талаар санаа зовж буйгаа илэрхийлээд, Хууль зүйн яаманд “гадаад ажилчдын эх орондоо буцах хугацааг, цалингийн өрөө бүрэн авах хүртэл нь хойшлуулах” зэрэг арга хэмжээг судлахыг уриалсан байна.
Эх сурвалж: Yonhab news