“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.