“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг суллуулахаар өмгөөлөгч нь санал гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй тул дахин гомдол гаргажээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг суллуулахаар өмгөөлөгч нь санал гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй тул дахин гомдол гаргажээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадна долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодооны хэргээр нэр бүхий хүмүүсийг шалгаж эхлээд байгаа билээ.

Тэгвэл “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч мөн Э.Тэмүүлэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд санал гаргасан бөгөөд шүүхээс түүний саналыг хүлээн аваагүй байна. Тиймээс Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргаад байгаа аж. Уг гомдолуудыг Дүүргүүдийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэхээр товложээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө