Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баярдоржид холбогдох хэргийг бүртгэлд авч шалгаж эхэлжээ

Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баярдоржид холбогдох хэргийг бүртгэлд авч шалгаж эхэлжээ

Монголын морин спорт уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг "Их хурд-Х" наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ.

Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярдорж гэх хүн иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед халдсан тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд оруулж, шалгаж байгаа аж. Хэрэв иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед гэмтлийн зэрэг тогтоогдвол түүний биед халдсан Б.Баярдоржийг Эрүүгийн хуулиар яллагдагчаар татна. Харин гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай аж. 




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө