Энэ сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

Энэ сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

Энэ сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно. Нээлтийн өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой юм байна. 

Харин 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна. Энэ хугацаанд иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхалт, гүйлт хийх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой юм.

 




Өнөөдөр үхэр өдөр

9 цагийн өмнө