"Сүхбаатар дүүрэг 60 жил" нэртэй дурсгалын марк худалдаанд гарлаа

"Сүхбаатар дүүрэг 60 жил" нэртэй дурсгалын марк худалдаанд гарлаа

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Сүхбаатар дүүрэг 60 жил” дурсгалын маркийг Монгол шуудан ХК-тай хамтран  бүтээж, өнөөдөр (2025.08.11)-нд танилцууллаа. Дурсгалын марк нь Монгол Улсын шуудангийн 1184 дэх үнэт цаас болж байна.

Монгол маркийн түүхэнд жанжин Д.Сүхбаатарын хөрөг, хөшөө бүхий марк анх 1941 онд "Шинэ Монгол" сэдвээр хэвлэгдэж байсан юм. Өнөөдрийг хүртэл 30 орчим маркт дүрслэгдэн гүйлгээнд гарчээ. Энэхүү маркийн эх зураг нь 1973 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр гаргаж байсан 20 мөнгөний маркийн үнийг засварлан “Сүхбаатар дүүрэг 60 жил” нэртэйгээр дахин сэргээж, ийнхүү худалдаанд гаргаж байгаа юм.

Сэдвийн нэр: Сүхбаатар дүүрэг 60 жил засвартай марк
Маркийн хэмжээ: 37х52 мм
Хэлхээний хэмжээ: 250х285 мм
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2025.08.11
Ил захидлын үнэ: 1500₮
Ил захидлын тоо: 200 ширхэг
Нүүрний үнэ: 3000₮
Хэвлэгдсэн тоо: 16020 ширхэг




Өнөөдөр үхэр өдөр

10 цагийн өмнө