Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна

Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна

Анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна. 

ШУУД: 

Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш нар нь МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Отгонбаатар болон Э.Мөнхбаясгалан нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.  Харин тухайн шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар тус хэргийг шүүх хурал болж буй юм. 




Өнөөдөр үхэр өдөр

17 цагийн өмнө