CU дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, дээрэмдсэн М-д өөр хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул үйлдлүүдийг нь нэгтгэн шалгаж эхэлжээ

CU дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, дээрэмдсэн М-д өөр хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул үйлдлүүдийг нь нэгтгэн шалгаж эхэлжээ

"СU" сүлжээ дэлгүүрийн худалдагч охинд хутга тулгаж дээрэмдсэн хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарч, энэ талаарх дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь олны анхаарлыг татсан. 

Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг шуурхай эрэн хайж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хэргийг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татан цагдан хориод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлгүүрийн худалдагч охинд хутга тулгаж, дээрэмдсэн М гэгч нь өмнө нь өөр төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр тогтоогдоод байгаа юм байна. Тиймээс үйлдлүүдийг нь нэгтгэн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.