Хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн Д.Бадрал гэгчийг ялласан "онц хэрцгийгээр" гэх зүйл ангийг хасаж, Дээд шүүх шийдвэрээ гаргажээ

Хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн Д.Бадрал гэгчийг ялласан "онц хэрцгийгээр" гэх зүйл ангийг хасаж, Дээд шүүх шийдвэрээ гаргажээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадралд гэх 47 настай эрэгтэй нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сард /2024.02/ гарч, олныг цочирдуулж байсан билээ.

Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож, давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

Тэгвэл тус хэргийг өнөөдөр Улсын дээд шүүх хэлэлцээд түүнд оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлал өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Тодруулбал, Д.Бадралд яллах дүгнэлт үйлдэж, ял шийтгэсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан онц хэрцгийгээр хүнийг алах гэх зүйл заалтыг хасаж, түүнд бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна.