“Ice Top” хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад сураггүй алга болоод 10 хонож байна. Энэ талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ “Ахыгаа эрэн хайж байна” хэмээн пост оруулсан билээ.
ВИДЕО:
Б.Оргил-Эрдэний дүү Б.Од-Эрдэнэ: Ах минь гадаад орнуудаар олон удаа явж байсан. Үүнээс өмнө ингэж ор сураггүй олон хонож байгаагүй. Бид өдөр бүр холбоотой байдаг байсан. Ах минь 2025.04.03-ны өдөр Малайз улс руу орсон бөгөөд 2025.04.06-ны өдөр Шангрилла зочид буудалд байрлаж тэр өдрөө ёс бус бичлэг шууд дамжуулсан. Түүнээс хойш ор сураггүй болоод 9 хонож байна. Иймээс бид Гадаад хэргийн яаманд эрэн сурвалжлуулах, тухайн улсын цагдаа сэргийлэх эмнэлэгт хандсан эсэхийг лавлуулах хүсэлт өгч хандаад байна