"Шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн Дээд шүүхэд хандсан МҮИС "шүүх хурлыг хойшлуулах хүсэлт" гаргасныг хүлээн авчээ

"Шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн Дээд шүүхэд хандсан МҮИС "шүүх хурлыг хойшлуулах хүсэлт" гаргасныг хүлээн авчээ

Гурван шатны шүүх "МҮИС-ийг хууль зөрчсөн" гэж үзсэн ч тэд "Шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн дахин Дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус гомдлыг хэлэлцэх хурал хойшилсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Монголын үндэсний их сургууль” НҮТББ, хүсэлт гаргагч “Монголын үндэсний их сургуулийн төгсөгчдийн холбоо” ГҮТББ нарын "шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай" хүсэлт, мөн өмгөөлөгчөөс гаргасан "шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай" хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.