Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч, хаясан гэх хэрэгт Б.Хөхөө нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байна

Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч, хаясан гэх хэрэгт Б.Хөхөө нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байна

Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаяж буй дүрс бичлэг энэ сарын 04-ний өдөр цахим сүлжээнд цацагдсан. 

Тухайн бичлэгт дөрвөн иргэн тээврийн хэрэгслээс олон тооны зээр буулган Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн торон хашааны гадна авчирч тавьж буй нь гардаг. Улмаар уг бичлэгтэй холбоотойгоор тус асуудлыг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байдаг. 

Тэгвэл уг хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хэрэгт Б.Хөхөө  нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа аж. Одоогоор тус хэрэгт хэн нэгнийг яллагдагчаар татаагүй, зөвхөн мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.