Манай тамирчин эхний учраандаа Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эхний тойрогтоо олимпийн аварга Косовогийн Нора Гжаковатай барилдаж, торгуулаар ялалт байгуулснаар, Шөвгийн 16-д шалгараад байгаа билээ.
Тэгвэл Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд МУГТ Л.Энхрийлэн Шөвгийн 16-д Германы тамирчин Паулина Штаркетай барилдана. Паулина Штарке нь 26 настай, Гранд сламын мөнгө, хүрэл медальт тамирчин юм.