Токио 2020 зуны олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн медалийн төлөөх барилдаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ялалт байгуулж, хүрэл медалийн болзлыг хангаж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.08.24/ М.Уранцэцэгийг Чингэлтэй дүүрэг /ЧД/-ийн засаг дарга Н.Батсүмбэрэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
