Монгол Улсын шигшээ баг FIBA Asia Cup 2029 Pre Qualifiers 2-р шатны F хэсгийн 5 дахь тоглолтдоо Хонконг, БНХАУ-ын шигшээ багийг хожлоо.
Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup 2029 тэмцээний эрхийн төлөө өрсөлдөж буй урьдчилсан шатны тэмцээн болж буй. 2025 оны Азийн аваргад оролцоогүй багууд эхлээд Pre-Qualifiers шатанд өрсөлдөж, дараагийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийн төлөө тоглодог. Нэгдүгээр шатнаас шалгарсан 12 баг хоёр хэсэгт хуваагдсан. Е хэсгийн тоглолтууд Лива Улсын Зук-Микаэль хотод, F хэсгийн тоглолтууд Монгол Улсын Улаанбаатар хотод болж байна.
Улаанбаатар хотод болж буй F хэсгийн өрсөлдөөнд Монгол, Тайланд, Хонконг БНХАУ, Индонез, Малайз, Фижийн шигшээ багууд оролцож байгаа бөгөөд Монголын баг Хонконг, БНХАУ-ыг буулган авснаар дараагийн шатанд шалгарах боломжоо үлэмж нэмэгдүүллээ. Хоёрдугаар шатны төгсгөлд хэсэг тус бүрийн эхний дөрвөн баг дараагийн шат болох FIBA Asia Cup 2029 Qualifiers-т шалгарна.