Л.Оюун-Эрдэнийн эсрэг жагсаж байсан О.Уламсайханд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дахин шүүхэд шилжүүлжээ

Л.Оюун-Эрдэнийн эсрэг жагсаж байсан О.Уламсайханд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дахин шүүхэд шилжүүлжээ

"Ноорог" медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан нарын залуус Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, улмаар Ерөнхий сайд суудлаасаа бууж байв. 

Харин үүнээс хэдхэн сарын дараа "Ноорог"-ийн О.Уламсайханд холбогдох хэрэгт прокуророос найм хүртлэх жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байсан юм. 

Тэгвэл "Ноорог"-ийн О.Уламсайханы гэх хэрэгт мөрдөх байгууллагаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна. 

О.Уламсайханы найз охин Б.Т нь 2024 оны есдүгээр сард гэртээ нас барсан бөгөөд уг хэрэгт О.Уламсайханыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос О.Уламсайханыг найз охин Б.Т-г амиа хорлох нөхцөл байдалд хүргэх буюу Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм.   

-О.УЛАМСАЙХАН: БИ НАЙЗ ОХИНОО ӨӨД БОЛОХОД НЬ ХУТГАЛУУЛСНААСАА ХЭДЭН МЯНГА ДАХИН ӨВДӨЛТИЙГ АВЧ БАЙСАН-

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалын үеэр тус жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайханы талийгаач найз охины талаар өөрийгөө талийгаач охины дүү хэмээн танилцуулсан нэгэн үл таних иргэн интэр дээрээс мэдээлж, жагсаалыг үймүүлэхийг санаархаж байсан удаатай.

Харин "Ноорог"-ийн О.Уламсайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард /2025.11.11/ бусдад хутгалуулж хүнд гэмтэл авсныхаа дараа "Сэтгэлийн хүчээр л давна шүү дээ. Би уйлан дуугарч та нарын бах тавийг хангахгүй. Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү. Ер нь өвдөж айхгүй байна. Намайг яаж ч хэлсэн, бие махбод сэтгэл зүйгээр гэмтээсэн би нэг их тоохгүй. 

Би найз охиноо өөд болоход энэнээс хэдэн мянга дахин их өвдөлт аваад даваад гараад ирсэн.

Мөн та нар юм л бол өөд болсон найз охиныг маань ярихаа боль малнуудаа. Тэр хүнд чинь ээж, аав, эгч, дүү, хайртай эмээ нь байдаг юм. Гурван сарын баривчилгаанаас хойш өөд болсон хүний ясыг өндөлзүүллээ. Одоо болоо юм биш үү. Нэг салганасан юмыг салганаад энд тэнд бүдчих бүрд бурхан болсон охиныг нь яриад байх хэнд ч шаналантай байгаа" хэмээн цахим сүлжээндээ мэдээлэл оруулж байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, үүнээсээ болж, бусдад хутгалуулж хүнд гэмтэл авч байсан "Ноорог"-ийн О.Уламсайханыг найз охиных нь нас барсан хэрэгт буруутгасан хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө