ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Г.Баттулгыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнана

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Г.Баттулгыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнана

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн өдөр маргааш /2026.11.26/ тохиож, бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан алба хаагч, иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулдаг уламжлалтай. 

Тэдгээрийн нэг болох ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор  Г.Баттулгыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болсон байна.

Г.Баттулга нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 38 жил ажиллаж, 10 мянган хүүхдийг эх барьснаас гадна сүүлийн жилүүдэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийг амжилттай удирдаж ажилласан юм. Тодруулбал, тэрбээр ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүнээр 11 дэхь жилдээ, ЭХЭМҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, АШУИС-ийн магистр хамгаалуулах салбар зөвлөлийн гишүүнээр ажиллахын зэрэгцээ Амгалан амаржих, Налайх дүүрэг, Хөвсгөл, Баян-Өлгий, Булган аймгийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмчээр 2016 оноос эхлэн ажиллаж, эх хүүхдийн эндэгдлийг бодитоор бууруулж чадсан байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг салбар яам болон НҮБ-аас шагнаж, урамшуулахын зэрэгцээ 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.