ШУУРХАЙ: Баянчандмань суманд орж ирсэн баавгай олдохгүй байгаа тул эрсдэлтэй бүсээс айлуудыг нүүлгэж эхэллээ

ШУУРХАЙ: Баянчандмань суманд орж ирсэн баавгай олдохгүй байгаа тул эрсдэлтэй бүсээс айлуудыг нүүлгэж эхэллээ

Төв аймгийн Баянчандмань сумын суурьшлын бүс орчимд баавгай орж ирсэнтэй холбогдуулан эрэн хайх, тандалт, самналтын ажлыг зохион байгуулж байгаа.

Тус ажлын хүрээнд Баянчандмань сумын Онцгой комиссын найман алба хаагч, хоёр машинтайгаар баавгайн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн аюулгүй байдлыг хангаж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн аймгийн Онцгой байдлын алба, Байгаль орчны мэргэжилтнүүд, сумын анчид болон Шуурхай штабын бүрэлдэхүүн хамтран ойн бүсэд дрон нисгэж, баавгайг эрэн хайж байгаа аж. Тандалт, самналтын явцад тухайн амьтан иргэдэд шууд аюул учруулах эрсдэл үүсвэл холбогдох хууль, журмын хүрээнд эрсдэлийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах юм байна. Иймд Баянчандмань сумын иргэд, малчдыг ой, хээрийн бүсэд зорчихгүй байх, мал сүргээ хараа хяналтгүй бэлчээхгүй байхыг анхаарууллаа.