Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалжээ

Энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Манай хүү агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодож, гарын хурууг нь хугалсан байна. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх нь хүний оюун санаанд сөргөөр нөлөөлж, аливаа маргаан даамжрах, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь нүднээс далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг тул иргэд та бүхэн сэжигтэй нөхцөл байдлыг мэдсэн, анхаарсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нэн даруй мэдээлнэ үү.