"Алтан цом"-ын нээлтийн барилдаан маргааш эхэлнэ

"Алтан цом"-ын нээлтийн барилдаан маргааш эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын 2026–2027 оны улирлын нээлтийн барилдаан маргааш /2026.11.07/ Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдаан 14:00 цагт эхлэх бөгөөд нээлтийн өдөр зургаан баг гурван учраагаар хүч үзэх юм. Тодруулбал,

  • “Увс нуур” дэвжээ - “Миг даатгал” ХХК-ийн “Эв Монгол” баг

  • “АПУ, Скайтел” ХХК-ийн “АПУ Скайтел” баг - “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Энержи” баг

  • “Ажнай корпораци” ХХК-ийн “Ажнай” баг -“Таван Богд” группийн “Ховд дэвжээ” баг тус тус барилдана.

Энэ удаагийн “Алтан цом”-ын улиралд өмнөх жилүүдэд найман баг өрсөлддөг байсан бол үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээг төлөөлсөн долоон баг оролцохоор болжээ. Тэмцээний нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг 500 сая, дэд байр эзэлсэн баг 300 сая, гуравдугаар байр 150 сая, дөрөвдүгээр байр 100 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Мөн хэсгийн барилдаанд авсан нэг давааг 250 мянган төгрөгөөр тооцож урамшуулах бөгөөд хэсгийн барилдааны ялалтын шагнал найман сая төгрөг байх аж.