Волейболын эмэгтэй шигшээ маргааш Азийн наадмын эхний тоглолтдоо оролцоно

Волейболын эмэгтэй шигшээ маргааш Азийн наадмын эхний тоглолтдоо оролцоно

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадам албан бусаар эхлээд байгаа билээ.

Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсон волейболын эмэгтэй шигшээ баг маргааш 16.00 цагаас Тайландын эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийнэ. Манай улсын волейболын эмэгтэй шигшээ баг “С” хэсэгт Тайланд, Тайвань, Киргизийн багуудтай багтжээ.