Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн суурьшлын бүс болон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орчимд баавгай орж ирсэн тохиолдлууд бүртгэгдээд байгаа билээ.
Тэгвэл суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрсэнтэй холбоотой асуудлаар БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Хандармаа, "2026 он; хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдолд бүрд аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа. Баавгай суурьшлын бүс рүү дөхөх шалтгааныг судалж байгаа" гэлээ.