Персийн буланд 400 орчим хөлөг онгоц гацаад байна

Персийн буланд 400 орчим хөлөг онгоц гацаад байна

Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш хагас жил өнгөрөөд байгаа боловч Персийн буланд 400 орчим хөлөг онгоц гацсан хэвээр байна гэж Олон улсын далайн байгууллага /ОУДБ/ мэдээллээ.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес мэдэгдэхдээ “хэдийгээр зарим хөлөг онгоцууд Персийн булангаас гарч явсан боловч багийн 6 мянга орчим гишүүнтэй 400 орчим хөлөг онгоц тус бүс нутгаас аюулгүйгээр гарах боломжгүй байна” гэв. Түлш шатахуун, бордоо болон бусад гол түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарч байгаа нь ойрын ба урт хугацаандаа дэлхийн эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө гэдгийг Домингес анхаарууллаа. Тэрбээр цааш нь  “Хар тэнгис, Улаан тэнгис, Адены хойг гээд дэлхийн хэмжээнд далай тэнгисийн аюулгүй байдал алдагдаж байгаад санаа зовниж байгаагаа” илэрхийлээд, ялангуяа хэдэн мянган гэм зэмгүй далайчид хохирч байгаа нь маш ихээр түгшээж байна” гэв.  

Энэ оны долоодугаар сард ОУДБ-аас далай тэнгисийн чухал замуудыг хамгаалах шийдлийн төслийг баталжээ. Домингес хэлэхдээ “Ормузын хоолойд далайн тээврийн чөлөөт байдлыг сэргээхэд чиглэсэн практик шийдлүүдийг боловсруулахын тулд НҮБ-ын системийн байгууллага болох ОУДБ-тай хамтран ажиллахыг бүх гишүүн улсуудад уриалж байна” гэлээ. Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 6 сар өнгөрөөд байгаа боловч хямралыг зохицуулах дипломат оролдлогууд мухардалд оржээ. Ираны удирдлага буулт хийхийг АНУ-аас шаардаж байгаа бол Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг эдийн засгийн дарамт шахалтаа улам нэмэгдүүлж байна.