Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар хална

Ирэх долоо хоногийн дундуур ихэнх нутгаар хална

Өнөөдөр /2026.06.28/ нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Маргааш буюу энэ сарын 29-нд нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07 дугаар сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу 07 дугаар сарын 01-нд нутгийн баруун хагаст, 02-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө