Химийн хичээлээр улсын хэмжээнд 10 сурагч 800 оноо авчээ

Химийн хичээлээр улсын хэмжээнд 10 сурагч 800 оноо авчээ

Химийн шалгалтад улсын хэмжээнд нийт 6928 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 10 шалгуулагч 800 оноо авчээ. 

Тус шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу:

  • 93 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Тэнгисийн Хүслэн
  • 92 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Хишиг сургуулийн төгсөгч Дэлгэрбаярын Есүгэн
  • 91 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан НЕБ-ын Шинэ Монгол сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр байна.

Газар зүйн шалгалтад 1247 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 2 шалгуулагч 800 оноо авсан байна. 

  • 97 онооны гүйцэтгэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ын нэгдүгээр сургуулийн төгсөгч Сүдээхүүгийн Мөнхгэрэл
  • 96 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын Гёте сургуулийн төгсөгч Аянбекийн Амина байна.

Нийгэм судлалын шалгалтад 30080 шалгуулагч оролцсон. Үүнээс нийт 47 шалгуулагч 800 оноо авсан байна.

  • 99 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 33-р сургуулийн төгсөгч Жавхлангийн Нинжин,
  • НЕБ-ын 24-р сургуулийн төгсөгч Будхүүгийн Анужин;
  • 98 онооны гүйцэтгэлээр НЕБ-ын 52-р сургуулийн төгсөгч Х.Цэлмэг нар байна.

Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1320 суралцагч элсэлтийн шалгалт өгч 2 шалгуулагч 800 оноо авсан байна.

  • Октябрын Маргад "Амгалан цогцолбор" сургуулийн сурагч
  • Элдэвсайханы Цэлмэг НЕБ-ын 24-р сургуулийн сурагч

Англи хэлний хичээлээр 33201 суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Улсын хэмжээнд нийт ирц 95,2 хувьтай гарчээ. Нийт 36 шалгуулагч 800 оноо авсан байна. 800 оноо авсан сурагчдаас 100-100 буюу бүтэн оноогоо авсан 3 шалгуулагч байна.

  • Батбаярын Сайнболд НЕБ-ын 93-р сургуулийн сурагч
  • Батхүүгийн Амархүү НЕБ-ын "Улаанбаатар" сургуулийн сурагч
  • Энхбаатарын Шижир НЕБ-ын 2-р сургуулийн сурагч