Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилжээ.
Х.Батжаргал нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.