“Physical asia” шоуны Кацуми Накамүра Буйр нуурт болох тэмцээнд урилгаар оролцохоор болжээ

“Physical asia” шоуны Кацуми Накамүра Буйр нуурт болох тэмцээнд урилгаар оролцохоор болжээ

"Physical  Asia 100" шоуны Японы багийн оролцогч, Олимпын аварга Кацуми Накамүра Дорнод аймгийн Буйр нуурт болох “Blue Mongolia Buir 2026 KO-XV” ОУ-ын задгай усан сэлэлтийн тэмцээнд оролцох урилгаа хүлээн авлаа. 

"Далайн хаадууд" клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын "Blue Mongolia Buir 2026" фестивалийг зохион байгуулах гэж байгаа билээ. Фестиваль ирэх зургаадугаар сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нууранд болно. "Далайн хаадууд" клубын зүгээс тус тэмцээнээр Монголын зүүн бүсийг дэлхийд таниулах аялал, спорт аялал жуулчлалын шинэ эхлэл, Монголын байгалийн гайхамшгийг олон улсад таниулахаар ажиллаж байгаа гэв.

Фестивалийн хөтөлбөрт:

  • ​Усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн (200м-10000м)
  • Гэр бүлийн "Хөгжөөнт нугас" уралдаан
  • Beach Festival, Оройн концерт, DJ шоу
  • Галт шоу болон үндэсний урлагийн тоглолт
  • Байгаль орчныг хамгаалах аян