О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ

О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулжээ

Өнөөдөр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал Төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдааны эхэнд С.Баярцогтыг намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Хуралдааны үеэр О.Цогтгэрэл намын даргын хувиар танилцуулга хийж, намын дарга болон УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг тусад нь байлгах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрбээр бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шинээр томилогдсон ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.