АНУ, Израилийн цохилтууд Ираны шинэ удирдлагын бүтцийг онилжээ

АНУ, Израилийн цохилтууд Ираны шинэ удирдлагын бүтцийг онилжээ

АНУ болон Израиль Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ удаагийн цохилтууд Ираны улс төр, цэргийн дээд удирдлагыг онилсон гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийхдээ Ираны тэнгисийн цэргийн хүчин болон агаарын хүчнийг “бараг бүрэн ажиллагаагүй болгосон” гэж онцолжээ. Мөн тэрээр шинэ цохилтууд Ираны удирдлагын түвшинд чиглэсэн байсныг дурдсан байна.

Үүний зэрэгцээ Израилийн тал Ираны дараагийн дээд удирдагчийг сонгох үйл явцтай холбоотой байгууллагын байрлаж байсан цогцолборыг онилсон гэж CNN агентлагт эх сурвалж мэдээлжээ. АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилтууд Ираны цэргийн дэд бүтэц, командлалын төвүүдийг чиглэн үргэлжилж байгаа бөгөөд Вашингтоны зүгээс Ираны цэргийн хүчин “ноцтой хохирол амссан” гэж мэдэгдээд байна. 

Эх сурвалж: CNN