Монголын чөлөөт бөхийн үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Монголын чөлөөт бөхийн үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй "Bill Farrel Memorial"  чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид амжилттай оролцож 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Тодруулбал: 

53кг- Ц.Намуунцэцэг ( Мөнгө )

55кг- Б.Хулан ( Алт )

57кг- Х.Болортуяа ( Алт )

59кг- Т.Алтжин ( Хүрэл )

62кг- С.Цэрэнчимэд ( Алт )

65кг- Т.Энхжин ( Алт )

68кг- Б.Ганцэцэг ( Алт )

72кг- З.Болортунгалаг ( Алт ) нар медаль хүртлээ.  Мөн маргааш /2025.11.09/ эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.