“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүрт нь 10 сая төгрөгийн грант олгоно

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүрт нь 10 сая төгрөгийн грант олгоно

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал болж байна. Тус эрдэм шижилгээний хурал нь шинэ үеийн эрдэмтэд, судлаачдын хамтын сэтгэлгээ, бүтээлч эрмэлзэл, Монголын шинжлэх ухааны залгамж халааг бэлтгэдэг оюуны олимп болж уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн билээ. 

Харин энэ жилийн хурал салбар дундын судалгаа, хиймэл оюун ухаан, дижитал технологийн ололтыг шинжлэх ухаанд нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, шинэлэг сэдэв, практик хэрэглээнд суурилсан судалгааны ажлуудыг дэмжиж байгаа юм. Хурлын хүрээнд шинжлэх ухааны 7 салбарын шилдэг 14 залуу судлаачийг шалгаруулж, тус бүрт нь 10 сая төгрөгийн грант олгох юм.  "Хүрэлтогоот-2025" эрдэм шинжилгээний хурал нь өнгөрсөн хугацаанд нийт 140 гаруй залуу эрдэмтэнд грант олгож, судалгаагаа гүнзгийрүүлэн Монголын шинжлэх ухааны шинэ давалгааг бүтээсээр байгаа юм.

Тэргүүн шадар сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн "зүрх", инновацыг эдийн засгийн "хөдөлгүүр" болгохоор зорьж байна. Энэ хүрээнд анх удаа шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй хамтран хэмжиж, хянаж, дүгнэж болохуйц таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулсан. Мөн шинжлэх ухаан, технологийн зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2030 он гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэж онцоллоо.