Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -4...+1 дулаан градус байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
