Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ

Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шууран үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж байна. Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. Иймд иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд,

  • Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
  • Замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах
  • Шатахууны нөөц, харилцаа холбооны хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөлөө.